Рекламный баннер 990x90px ban-1
Курс: 81.14 92.22

Полезное из монгольского мира

Полезное из монгольского мира

“Хүүгийн минь гар хөл хүйтэн чийгтэй болчихож, хоньны ясаа атгуулъя даа.

Хонины чөмөгний халуун яс хүүхэддээ атгуулснаар биед хуримтлагдсан хийг хөөж, хийн гүйдлийг тэнцвэржүүлнэ. Мөн цусны эргэлтийг сайжруулж, биений дотоод дулааныг нэмэгдүүлдэг маш сайн талтай.

Ялангуяа улирал солигдох мөчид, хүйтэн сэрүүний улиралд, гар хөл нь үргэлж хүйтэн байдаг хий махбодтой хүүхдүүдэд, мөн гарын алга нь хөлстэй хүйтэн байгаа үед энэ засал эмчилгээг 7-10 хоног үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Ялангуяа ханиад хүрсэн үед заавал атгуулах хэрэгтэй.

Ясаа бэлтгэхдээ чанаж болгосон чөмөгний ясаа махнаас нь салгаад дахин жигнүүрт жигнэж халаан атгуулна. Учир нь чанаж халаахад дулаанаа хурдан алддаг. Жигнэж халаахад дулаанаа илүү удаан хадгалдаг.

Аль болох 2 гарт нь шилжүүлээд халуунаар нь атгуулаарай. Ясаа хөртөл нь л атгана гэсэн үг.

Би 2-3 яс зэрэг жигнээд нэг нь хөрхөөр нь нөгөөг нь солбиод атгуулдаг.

Эх сурвалж: Tuya Narangerel”

Краткий перевод: очень полезно прогревать тело через ладони бараньими костями. Их нужно прогреть в пароварке. Если согреть в кипятке, то кости быстро остывают.

Для тех, кто мерзнет в холодную погоду, при простуде и кашле, детям особенно полезно. Курс лечения 7-10 дней.

1568

Оставить сообщение:

Yandex.Metrica